Б.Баярт-Од, Ө.Гандулам нарын “Би” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ

vzesgelen2Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд арваннэгдүгээр сарын нэгнээс долооны хооронд зураач Б.Баярт-Од, Ө.Гандулам нарын “Би” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэх гэж байна. Энэхүү үзэсгэлэнгээс 1990 онд ДУДС-ийг  хамт төгссөн нэг ангийн хоёр  уран бүтээлчийн  уран зураг, график, монгол ,зураг, холимог техник, бэхэн зургийн 70 гаруй бүтээлийг үзэж болох аж.
Б.Баярт-Од бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүдээ Австри , Герман ,Япон, Франц зэрэг оронд  үзэсгэлэн гаргаж байжээ. Тэрбээр энэ үзэсгэлэнд нүүдэлчдийн ахуй соёл, зан заншлыг ёгт хэллэгээр тусган харуулсан 50-аад ажлаа толилуулах бол.

Зураач багш Ө.Гандуламын хувьд 1990-ээд оноос графикийн төрлөөр уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд 2001 оноос Өрнийн уран зургийн реалист хэлбэр зонхилсон бүтээлүүд туурвих болжээ. ОХУ, БНСУ, Франц, Герман, Белги, Япон зэрэг оронд бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж байсан байна. Энэ үзэсгэлэнд уран зураг, график, холимог техникийн сүүлийн үеийн ажлууд нь тавигдах аж. Тэрээр график урлагийн хэллэг, уран зургийн өнгөний хамаарлыг уран бүтээлдээ илэрхийлэн турших оролдлогыг хийсээр байгаа бөгөөд, графикийн контраст ерөнхийлөлийг уран зурагт хэлбэршүүлэн илэрхийлэх, нөгөө талаас уран зургийн өнгөний ньюансыг графикийн бүтээлдээ тусган харуулахыг зорьжээ.

Үзэсгэлэн 2013.11.1-7 хооронд 09-19 цагийн хооронд үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 11327474, 99178247 утаснаас авах боломжтой.

Бусад мэдээ