Эхнэрээ шоронд явуулчихаад өөрөө их хуралд гэмгүй царайлаад сууж байгаа УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр

otgonbayarХэд хэдэн банкинд эзэмшдэг дансаараа дамжуулан их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, түүний эхнэр О.Эрдэнэсолонго нарт холбогдох хэрэг мөрдөн байцаалтанд үргэлжилж байгаа. Өнгөрсөн зургадугаар сарын 5-нд О.Эрдэнэсолонгыг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад тав хоногийн дараа батлан даалтад гаргасан. Тэрээр нийт 26 дансныхаа 323 сая ам.доллар болон 13.9 тэрбум төгрөгийнхөө гарал үүслийг тайлбарлаж чадаагүй билээ

Тэдэнд холбогдох хэргийг АТГ-аас УМБГ руу шилжүүлж, Ё.Отгонбаярыг бусдад авлига өгөхийг завдсан, бусдыг хэн нэгэнд захиалга өгч дарамтлуулсан гэдэг үндэслэлээр шалгах явцад Багшийн хөгжлийн ордныг улсын төсвийн хөрөнгөөр бариулахдаа хууль зөрчиж, улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан гэх зүйл анги нэмэгдсэн мэдээлэл байдаг. Гэвч УИХ-ын гишүүний бүрэн эрх гэгчээр халхавчлан түүнээс зөвхөн тайлбар л авсныг эх сурвалжууд мэдээллэж буй юм.

Ямартай ч Ё.Отгонбаяр өөрийнхөө нэр дээр биш, юуны учир эхнэрийнхээ нэр дээр данс нээж ийм их хэмжээний мөнгө оруулж гаргасан бэ гэдэг нь нууц хэвээр байна.  УМБГ-аас Улсын ерөнхий прокурорт Ё.Отгонбаярыг авлига, албан тушаалын хэрэгт шалгах хүсэлтийг хүргүүлсэн байдаг. Хууль хяналтынхан хэргийг шалгаж 30 гаруй данс нуусан, бусдаас авлига өгөхийг шаардсан, дарамталсан зэрэг нь бараг нотлогдоод байгаа болохоор тэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаж, шалгуулах нь зүйд нийцэх билээ.

Гэвч өнөөдөр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр чуулганы танхимд юу ч болоогүй мэт гэмгүй царайлаад сууж л байна. Эх сурвалжийн мэдээлснээр сэтгүүлч Ё.Дөлгөөн 50 мянган ам.доллар бүхий дугтуй дамжуулснаа нэгэнт хүлээсэн гэнэ. Тэгэхээр Ё.Отгонбаярын авлигын хэрэг бараг л нотлогдсон байхад УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулиар далайлган : УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нөхцөлд түүнийг баривчлах, захиргааны журмаар шийтгэл ногдуулах, нэгжих зэрэг үйл ажиллагаанаас бусад мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж байгаа гэнэ.

Уг хэрэгт сэжигтэнээр тооцогдон шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын “Голомт”, “Зоос”, “Төрийн банк”, “Улаанбаатар” банкуудын долоон дансны гүйлгээг шалган  тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг битүүмжлээд байна.

2013-11-18